Нэг. Бєхийн уламжлал, сорилгын тухай товчхон
Манай ард тvмэн хvчит бєх, хурдан хvлэг, эрхий мэргэн харваачдыг сорьж шалгаруулахыг эрт дээр vеэс эрхэмлэн дээдэлж “эрийн гурван наадам” хэмээн єргємжлєн vндэсний уламжлалт баяр цэнгэл болгон тэмдэглэсээр ирсэн билээ.
Ардын хувьсгал ялахаас ємнє улс орон даяар ёслон тэмдэглэдэг хоёр том наадам байв. Халхын Тvшээт сайн хан Гомбодорж єєрийн хvv Занабазарыг 5 настай байхад нийт монголын шашны тэргvvнээр єргємжлєн, улмаар одоогийн Хашаат сумын нутаг Хєгнє Тарнийн голын эхний их Монгол уулын євєр Єлзийт /Ширээт/ цагаан нуур гэдэг газар долоон хошууны наадам хийжээ. Энэ vеэс Халх даяар уламжлан тэмдэглэх болсон Даншигийн наадамд холбогдох баримт Yндэсний тєв архивт хадгалагдаж байдаг байна.
Нєгєє нь Арван засгийн наадам юм. Энэ наадмыг анх Тvшээт хан аймгийн 10 хошууны засаг ноёд нийлж Тєр гэрэлтийн нэгдvгээр он буюу 1820 оноос эхлэн тэмдэглэх болжээ. Хожим нь Халхын дєрвєн аймаг, Их шавь тав нийлж хийдэг уламжлал тогтсон юм. Улсын чанартай энэ их наадам Ардын хувьсгал ялах хvртэл 90 гаруй удаа болсон байна.
Бєх барилдах гэдэг нь агуулгаараа хvний бяр чадлын онцгой илрэл болсон бєх бат чанар, их хvч тамир, хурц мэргэн ухаан, хурдан хєдєлгєєн, самбаа зоригийг шаардсан эр хvний уран цогц vйлдэл юм. Yндэсний ууган спортын нэг монгол бєхийн уламжлалын онцлог шинж гэвэл тэд бяр хvчээ, шударга ажил хєдєлмєр, эр зоригтойгоо холбон єєрийнхєє болон бусдын тусын тулд зориулдагаас гадна чадал шаардсан тэрхvv нєр хvнд хєдєлмєр нь бяр тэнхээ суулгаж, эргэж эзэндээ нєлєєлдєг байсанд оршино. Товчоор хэлбэл мод чулуу бэлтгэх, адуу малтай ноцолдох, аян жин тээх хvнд хvчир хєдєлмєр нь тухайн хvнд тэсвэр хатуужил, эр зориг, хvч чадал суулгах нэг ёсны дасгал сургууль болж иржээ.
Бєх болох хvvхдvvдийн гэрийн чанартай эрхэлсэн дасгал он жил єнгєрєх явцад єргєжин цаашдаа томчуудын тvр сорилго болж хувирчээ. Сайн ноён хан аймагт бєхийн сорилго явуулж байсан гол нутаг нь Далай Чойнхор вангийн хошуу байжээ. Сорилго нь барилдах сонирхолтой хvмvvсийн тодорхой хугацааны цугларалт болж бие бялдрын хvмvvжил олгох, авьяасыг бататгах, тэдэнд бєх хvний хат суулгах vр ашигтай хэлбэр болж байв.
"Архангай аймгийн харьяат аодар цолттой бөхчүүд" цааш унших »