Алдаагүй сайхан ярих нь амжилт алдарыг авчирдаг

Хүн ухаан орсон цагаасаа ямар нэг зүйлрүү тэмүүлж амжилтанд хүрэхийг мөрөөдөж байдаг. Амжилтыг авчирдаг олон чадвар хүнд заяадагаас илтгэх чадвар шиг хүчтэй чадвар байдаггүй. Алдаагүй сайн ярих чадвар араасаа үргэлж алдар нэр амжилтыг дагуулж байдаг. Хүн төрөлхтний түүхэнд мөнхөрсөн олон үйл явдлуудад үгийн хүчийг ашиглаж байсан. 1963. 8. 23 өдөр Жон Кеннедигийн бунхны өмнө хүний эрхийн төлөө тууштай тэмцэгч Мартин Лютор Кинг арьс өнгөөр ялгаварлан гадуурхахын эсрэг тависан алдартай илтгэлээрээ хар цагаан ялгаагүй бүгд тэгш эрхтэй гэдгийг сая хүний өмнө үгийн хүчээр л итгүүлж нотолж чадсан.
1990 оны ардчилсан хувьсгалыг аваад үзье. Сүхбаатарын талбай дээрх мянга мянган хүний зүрх сэтгэлийг зэвсгээр бус үгийн хүчээр байлдан дагуулж уриалж байсан. Үгийн хүч зэвсгийн хүчнээс хүчтэй байдаг. Өөрийн ярих чадварыг ашиглаж амжилтанд хүрсэн хүний түүх олон. Европын мөнгөний эцэг гэгдэх алдарт Бодо Шефер 25 настай байхдаа өртөй өөрийн байгаа байдалдаа сэтгэл дундуур байдаг байсан. Гэвч тэр 30 нас хүрэхдээ саятан болж олны хүндэтгэлийг хүлээсэн алдартай хүн болоход түүний гайхалтай сайхан ярих чадвар нөлөөлсөн гэдэгийг өөрөө ч хүлээн зөшөөрдөг. Дейл Карнегийн амьдрал тийм ч сайн байгаагүй. Гэхдээ тэр сайхан ярих чадвараараа сүмийн багш нарт тоогдож улмаар сүмийн номлогч болж өөрийн илтгэгч болох гараагаа эхэлсэн. Дэлхийн алтартай менежерүүд өөрийн хэл яриандаа анхаардаг байсаны дотор Форд Моторс компаний ерөнхийлөгчөөр 8 жил ажилсан Ли Яккока ч илтгэх урлагт их ач холбогол өгч сургалт дамжаанд сууж байсан. АНУ-н саятан Филип Армор гэдэг нөхөр сая доллар

хуримтлуулчихаад их хөрөнгөтэй байснаас алтартай илтгэгч байсан нь дээр гэж хэлж байсан удаатай. Цаг хугцаа урсан өнгөрч хэлсэн үг мөнхрөн үлддэг гэдгийг үе үеийн илтгэгчид улс төрчидийн түүхээс та харж болно. Ялангуяа хүнтэй ажилдаг, удирдах албан тушаалтнууд энэ гайхалтай чадвараар өөрийн нэр хүндээ өсгөдөг. Энэний ач холбогдолыг өндрөөр үнэлдэгийн гэрч нь өнөөдөр АНУ-н ерөнхийлөгчийн дэргэд зөвхөн үгийг нь бэлддэг 7-10 хүн ажиллаж байна. Хүний энэ нийгэм хэл яриагаараа л ойлголцож амжилтанд хүрдэг болохоор арга ч үгүй бизээ. Бидний жишээ авах дуртай Уинстон Черчиль 21 настай байхдаа өөрийн илтгэх урлагийн гарын авлагыг гаргаж сайхан ярьж хүмүүсийн сэтгэлийг татаж хүн төрлөхтний түүхэд мөнхөрсөн юм. Илтгэх чадварыг сайн эзэмшсэн хүн хүмүүсийн хүндлэл, дэмжлэгийг хүлээдэг. Дэмжлэгийг хүлээж чадсан хүн амжилтыг, алдар нэрийг араасаа дагуулдаг. АНУ-н сенотар асан Чонси М Депью хэлэхдээ “Хүний эзэмшиж чадах чадваруудаас сайн ярьдаг чадвар шиг түүнд дэвших хийгээд бусдад тоогдох боломж олох нь нэг ч үгүй” гэжээ.
Хэлсэн нэг үг хэчнээн их хүний анхаарал татаж чаддаг. Үүний тод жишээ АНУ-н ерөнхийлөгчид нийгэмд тохиолдож байгаа элдэв үзэгдэл бүрийн дараа ард түмнийхээ өмнө ярьж, ярилцаж өөрийн ажлаа дүгнүүлж ойлгуулж байдаг. Арга ч үгүй биз үгээр ойлголцож амьдардаг хорвоогийн жам хойно.
Өнөөдөр өндөр хөгжилтэй улс орнуудад илтгэх урлаг гэдэгийг хүн болгоны эзэмших ёстой чадваруудын нэг гэж ойлгодог болжээ. Иймээс энэ чиглэлийн хичээл сургууль бүрт орж, албан бус сургалтууд хүчээ аван хөгжиж байна. Саяханы нэг судалгаагаар үгийн баялагын
тоо тухайн хүний орлоготой шуудхамааралтайг тогтоожээ.
Ер нь бол илтгэх чадварыг эзэмшсэнээр өөртөө итгэлтэй иргэнлэг хүн болж төлөвшдөг.
Та хаана ч, хэзээ ч, хэний ч өмнө өөрийн үзэл бодлоо чадварлагаар илэрхийлэхийг хүсвэл илтгэх урлагт яг одооноос эхлэн суралцаарай. Таньд алдар, амжилт ар араасаа цувран ирнэ гэж итгэж байна. Амжилтын тухай бодвол амжилт ирдэг, айдсын тухай бодвол айдас л ирдэг юм.
Лектор төв

Илтгэх ярианы бүтэц

Утга санаг урдаар бод, тэгээд бич!
Угаас хэлэх гэсэн юм чинь тодорхой бус бол
Учир утгатай үг эрээд нэмэргүй ээ
Ухаан бодолд утга санаа тунараад ирвэл
Уран яруу үг урсаад ирнэ ээ, танд.
Н.Буало

Сэдэв сонгох
Ямар ч үг яриа ерөнхий болон тодорхой шинж чанартай байдаг. Сэдэв гэдэг бол юу ярих тухай ойлголт мөн боловч маш нарийн зүйл. Гүн ухааны ойлголтоор ерөнхий болон тусгай бие биедээ шилжиж болдог боловч энэ харьцангүй зүйл.
Гүн ухаантан Брэндет Мэттьюз “ингэж хэлээрэй гэхийг хэлэх шиг амархан юмгүй. Харин та ямар нэгэн юм хэлээрэй гэдгийг хэрэгжүүлэх маш хэцүү” гэсэн. Энэ бол жирийн үг биш.
Ер нь бол илтгэх чадварыг эзэмшсэнээр өөртөө итгэлтэй иргэнлэг хүн болж төлөвшдөг.
Та хаана ч, хэзээ ч, хэний ч өмнө өөрийн үзэл бодлоо чадварлагаар илэрхийлэхийг хүсвэл илтгэх урлагт яг одооноос эхлэн суралцаарай. Таньд алдар, амжилт ар араасаа цувран ирнэ гэж итгэж байна. Амжилтын тухай бодвол амжилт ирдэг, айдсын тухай бодвол айдас л ирдэг юм.
Бодож эхлэнэ гэдэг бол ажлийн эхлэл, бодсоноо
цаасан дээр буулгана гэдэг бол ажлын тал хувь
гэдэг энэ зарчиаар та яг одоо унш, суралц,
дасгал хий...Та яриа хийхдээ нэг юм уу хоёр дагнасан сэдэв тогтмол яривал энэ маш хөгтэй зүйл. Учир нь тантай ярилцаж байгаа хүмүүс янз бүрийн үзэл бодолтой, өөр өөр хүсэл эрмэлзэлтэй гэдгийг мартаж болохгүй. Нягт нарийн санах зүйл байх ёстой. Үүнд:
1. Ийм зүйл ярих туршлага буюу онолын бэлтгэл танд бий юу?
2. Таны яриа найз нөхөд болон сонсогчдын сонирхолд таарч байна уу?
3. Хамгийн сүүлийн үеийн ном дэвтэр, лавлах бичиг, сонин сэтгүүлд яаж тусч байна вэ? Та энэ тухай битгий мартаарай. Бас нэг чухал зүйл нь та ярьсан зүйлээ хариулахад хэзээд бэлэн байх ёстой. Та үнэхээр ярих урлагийг эзэмшсэн бол таны яриа сонсогчдын сонирхолтой нийцэх учиртай шүү. Хэн ч, хэзээ ч, ямар ч сэдвээр ярьж болох боловч заавал бодох учир начир бий. Тухайлбал:
- сонсогчдын сонирхолтой нийцэх,
- нэг хүний биш, нийтийн сонирхолд таарах,
- цаг үеийн сонирхолтой хэрхэн уялдах,
- тодорхой сонирхол чухам юу болох,
- шинэ буюу шинэлэг сана бий эсэх,
- ээдрээтэй асуудлыг агуулсан байх зэрэг чанар сэдэв сонгоход гүн гүнзгий учир холбогдолтой юм.
Ямар ч сэдэв байсан үндсэн зорилго нь сонсогчдын сэтгэлийг сэргээх, шинэ зүйлийг мэдээлэх, урмыг сэргээх, итгүүлэн сэнхрүүлэх, уриалан дуудах, агуулга төгөлдөр байвал өгөөж дээшилнэ.
Сонгосон сэдэвтээ оновчтой нэр өгөх тийм ч амаргүй. Ямар ч болсон алив нэр товч, санаа авахуйц, зохистой, тодорхой, сонирхолтой, хошигносон, егөөдсөн, хачирхалтай болж уу, үгүй юу гэдгийг уужуу сэтгэлээр тунгаах нь чухал.
Хатуу анхаарах зүйл бол ерөнхий зорилгоо тодорхойлоогүй бол, тодорхой зорилго тавиагүй бол хэзээ ч үг хэлэх хэрэггүй. Өөрийгөө шалгаж үзэж бай. Эртний сургаалд:
Сайн морины чадлыг унаж үзээд мэдэх
Сайн зааны хүчийг дайсанд тавибал мэдэх
Сайн алтны шижрийг хайлж үзвэл мэдэх
Сайн эрдэмтний мэргэнийг ном зохиолоор нь мэдэх гэж бий.
Үнэндээ хэн ч гэсэн анхаарах хэдэн зүйл байдаг.
1. Чин үнэнээсээ ярих зүйлээс эхлэх,
2. Хамгийн их сэтгэл хөдөлсөн зүйлээ мэдрэх,
3. Үүнийг ярихад яг бэлэн байгаадаа итгэл төгс байх.
4. Хүмүүстэй даруу мөртлөө дотно харьцах зэрэг болно.
Франклин Рузьвелт хүү Джемстээ “Үнэн голоосоо маш товч хэл, тэгээд л суучих” гэж нийтийн өмнө үг хэлэхэд ямар байхыг зөвлөж байжээ.
Германы улс төрчдийн онцлог нь, цагийг нь олж оновчтой хошигнох, өрсөлдөгчийн эмзэг газар нь түнших, эвгүй байдлаас хэнд ч анзаарагдахгүйгээр хялбархан гарах. ам хуурай байхгүй мөртлөө олзлогдохоор үг алдахгүй байх зэрэг нь улс төрийн зүтгэлтэнд байвал зохих чанар төдийгүй тэдний нэр хүнд өсөхөд түлхэц болдог гээд өөрсдийгөө сурталчлахдаа хэрэглэдэг 8 аргыг дурджээ:
- тавьсан асуултанд шүүмжлэлтэй хандах,
- өөрийн хувийн бодлыг онцлох,
- өрсөлдөгчрүүгээ илэрхий довтлох,
- өрсөлдөгчөө далдуур мэрэх
- аливаа баримт нотолгоо, үйл явдлыг үндсээр нь үгүйсгэх,
- нэг ойлголтыг нөгөөгөөр бүрхэгдүүлэх,
- хариуцлагаас зайлсхийх,
- илэн далангүй байдал гэжээ.

Ц.Сүхбаатар, П.Увш “Илтгэх урлаг”

Сэтгэгдэлүүд:

Одоогоор сэтгэгдэл бичигдээгүй байна. Та бичвэл анхных нь болно.

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.