Архангай аймаг нь 1923 онд цэцэрлэг Мандал уулын аймаг нэртэй байгуулагдаж 1931 оноос Архангай аймаг хэмээн нэрлэгдэх болсон. Тус аймаг 55.3 мянган хүн ам дөрвөлжин км газар нутагтай, далайн түвшинээс дээш дундажаар 2414 метр өргөгдсөн хамгийн өндөр цэг нь 3539 метрийн өндөрт орших харлагтайн сарьдаг, хамгийн нам цэг нь 1290метр өргөгдсөн орхон-тамирын бэлчир юм.
.өндөр уул, ойт хээр, тал хээр гэсэн байгалийн 3-н бүсэд хуваагдах бөгөөд хойд талаараа Хөвсгөл аймагтай, зүүн хойт, зүүн талаараа булган аймагтай, өмнө талаараа өвөрхангай аймагтай, баруун урд талаараа Баянхонгор аймагтай, баруун хойд талаараа Злавхан аймагтай тус тус хиллэнэ.
тус аймаг нийт 93.0 мянган хүн амтай. Аймгийн төв болох Эрдэнэбулган суманд 18.0 мянган хүн оршин сууж ажиллаж амьдарч байна.эдийн засгийн үндсэн салбар нь мал аж ахуй бөгөөд тус аймагт 2005 оны эцсээр 2.0 сая гаруй мал тоологдсон.
Архангай аймаг нь засаг захиргааны 19 сум 99 багт хуваагддаг,хамгийн ойр орших сумын төв цэцэрлэг хотоос 25 клометрд орших цэнхэр сум , хамгийн хол нь 256 клметрд орших цахир сум бөгөөд аймгийн төв нийслэл улаанбаатар хотоос 521 клометрд оршино.
Аймгийн нутаг дэвсгэр далайн тvвшнээс дээш дунджаар 2414 метр өргөгдсөн, хамгийн өндөр цэг нь 3539 метрийн өндөрт орших Харлагтайн сарьдаг, хамгийн нам цэг нь 1290 метр өргөгдсөн Орхон-Тамирын бэлчир юм. Арын сайхан хангай өндөр уул нуруу, өргөн уудам хөндий, цэвэр тунгалаг нуур цөөрөм, сунасан урт гол мөрөн, алаг цэцэг, амтат жимс, араатан, жигvvртэн зэрэг алив бvхэн жигд учраас өөрийн эрхгvй гадна, дотны зочдын сэтгэл сэргэж, нvд баясан бахархах бөлгөө.
Уул нурууд, тал хөндий
Аймгийн нутаг дэвсгэр ерөнхийдөө уулархаг тогтоцтой. Аймгийн нутгийн баруун хойноос баруун хийгээд зvvн өмнө зvгийг Хангай нуруу, тvvний салбар уулс эзлэн дvнхийнэ. Энэхvv уул хангайн бvсэд эргэх дөрвөн улирлын ихэнх хугацаанд оройдоо цасан дуулга гялалзуулсан Суврага хайрхан, Харлагтайн сарьдаг, Загастайн гялгар, Цагаан асгат, Ноён хангай, Хан-Өндөр, Цогт сvмбэр, Тамч, Улаан байц, Баянзvрх, Yйзэн бvрхээр, Халзан бvргэдтэй, Зvрхийн ховог, Ямбилэг, Дулаанхаан, Хутаг, Гялгар, Баянбайшир, Эрдэнэбулган зэрэг цэлмэг тэнгэрээ мөрлөсөн олон уулс багтах бөгөөд Ар, өвөр Жаргалант, Бөхөн шар, Бугат, Чингэлтэй, Тоом, Тарвагатай, Гичгэнэ, Их ар, Хайрхан даваа, Булган зэрэг ой модоор хучигдсан олон нурууд сунаж хөвсөн vvлсийн дор орог саарал униарт умбан хөврөх амуй.
Арын хангайд аянчин гийчин хөлхөж, алтан шар зам хөвөрсөн Цагаан, Тамч, Тонгорог, Солонгот, Хөл сая, Замт, Эг, Загастай, Хөнжил, Алтайд, Хөх, Хялалзах, Согоот, Бумбат зэрэг нэр бvхий олон алдартай даваад бий.
Тvvнчлэн Хонгорж, Агьт, Даага, Тоглох, Өргөөт, Хөөвөр, Өгийн хvний сэтгэл тэнийсэн уудам амьсгалт талууд болон Бургалдай, Хануй, Хvнvй, Лvн, Хаалга мандах, Хөшөөт, Донгой, Цайдам, Хөх сvм, Цагаан сvм, Цэнхэр, Тамирын өргөн хөндийд тvмэн сvрэг багширч, байгалийн vзэсгэлэнт сайхныг хослон илтгэх амуй.
Гол мөрөн, нуур
Хангайн нурууны vзэсгэлэнт уулсын ар, өвөр бэл, баруун, зvvн сугаас эх авсан хойд, урд Тамир, Орхон, Чулуут, Хануй, Хvнvй, хойд, урд Тэрх, Суман, Гичгэнэ, Цагаан сvм, Ширдэг, Согоот, Хөх сvм, Цэнхэр, Цэцэрлэгийн тvргэн урсгалт голууд аймгийн нутаг дэвсгэрээр 100-350 км урсаж, сvрлэг хангайнхаа лугших судас болдог билээ. Эдгээр голууд олон арван горхи, булгийн усыг ай савдаа нэгтгэж, хvн зон, мал сvрэг, ан амьтдыг ундаалан, хадлан, бэлчээр, тариалангийн талбайг тэтгэдэг юм.
Хөх тэнгэрийг тольдон мэлтийх Тэрхийн цагаан, Өгий, Дөрөө, Холбоо, Хөх, Цайдам, Буйлан, Дуут, Эрхт, Хөдөө зэрэг цэнгэг уст болон хужир шvv бvхий 188 нуур, цөөрөм, 674 булаг, шанд, 844 жижиг гол, горхи байдаг. Эдгээр гол горхи, нуурын усанд зэвэг, тул, хайрс, хадран, цурхай, алгана зэрэг олон төрөл загас буй бөгөөд манай улсын нутагт орших 10 орчим овгийн 40 төрлийн загас байдгийн ихэнх нь тус аймагт байдаг байна.
Рашаан, рашаан төст булаг
Эрдэс бодис агуулсан эмгэг өвчин анагаах увидастай халуун, хvйтэн рашаан, шавар, хужир шvv элбэг бөгөөд хvмvvс эрт дээр vеэс тэдгээрийг эрvvл мэнд, амьдрал ахуйдаа өргөн ашиглаж иржээ. Хадат, Yvрдийн тохой, Хануй, Мухар хужирт, Ноён хангай, Цэнхэрийн халуун ус, Шивэрт, Улаан эрэг, Бор тал, Бэлхи, Гилаан, Чулуутын халуун ус, Цагаан сvм, Ангархай, Ороох, Бор бургаст, Бумбат, Хан-Өндөр, Шивэрт зэрэг нэр цуу нь олонд тvгсэн 50 гаруй халуун хvйтэн рашаан, рашаан төст булаг шанд бий. Нутаг усныхан Дөрөө нуур, Эрхт нуур, Хөдөө нуур, Цайдам нуураас хужир шvv, Хангай, Тариат сумын нутгаас жамц давс авч хvнсний болон ахуйн хэрэглээнд өргөнөөр ашигладаг билээ.
Ан амьтан
Байгалийн олон бvслvvр бvхий нутаг дэвсгэрийг эзлэн орших тул тус аймаг ан амьтан, жигvvртний төрлөөр баялаг юм. Байгаль судлаачдын дvгнэлтээр Монгол оронд оршин байдаг амьтад болон жигvvртний зонхилох хэсэг нь тус аймгийн нутаг дэвсгэрт амьдардаг байна. Уулын бvсэд ирвэс, шилvvс, нохой зээх, цагаан vен, солонго, хэрэм, гахай, бор гөрөөс, буга, согоо, хvдэр, дорго, гал, янгир, аргал амьдрана. Харин аймгийн нийт нутгаар тарвага, зурам, чандага, жирх, чоно, vнэг, хярс, мануул, дорго, туулай, өмхий хvрэн өргөн тархсан байдаг.
Тус аймагт хойлог, сойр, хур, ууль, шар шувуу, харцага, тоншуул, ёл, ахууна, тас, бvргэд, сар, хэрээ, бэгбаатар, шонхор, ятуу, хөтvv, жунгаа, хөх дэглий, тоодог, шаазгай, болжмор, тагтаа болон намартаа нvvж, хавартаа төрж өссөн газартаа эргэж ирдэг турлиах, хун, галуу, ангир, нугас, цахлай, тоодог, хөх, шар цөцгий, элээ, хотон, өвөөлж, хөхөө, тогоруу, зуун хурга зэрэг уул тал, нуур усандаа зусдаг 390 гаруй төрлийн жигvvртэн шувууд бий. Эдгээр ан амьтан, жигvvртэнээс 20 шахам төрөл нь дархан цаазтай юм.
Ургамлын төрөл
Тус аймгийн нутагт 1700-гаад зvйлийн ургамал ургадагаас монгол алтан хундага, алтан гагнуур, вансэмбэрvv, бамбай, нохойн хошуу, царван, төллvvр, өргөст сарнай, таван салаа, ванжингарав, эрээгомбо, юмдvvжин, мягмансанжаа, хунчир, туйплан, шар, хөх дэгд, сөд өвс, говийн ганга, тарваган шийр, зvрхэн цэцэг, хурган чих, холтсон цэцэг, цагаан тvрvv, чихэр өвс, хурган гонид, эмийн багваахай, ягаан сэрдэг, цээнэ зэрэг эмчилгээний зориулалтаар ашиглагддаг ховор ургамлууд бий. Аймгийн нийт нутгийн 15.7 хувийг ой мод, 75 хувийг бэлчээр, 1.5 хувийг тариалангийн талбай эзэлдэг. Хуайс, боролзгоно, торлог, яргай, чаргай, ясиль, балгана, монос, тавилгана, шар мод, далан хайлс, гацуур, жодоо, сөөгөн ба бургасан царам, шинэс, хуш, хус, нарс, зожир өвс, улиас бургас зэрэг тавь гаруй төрлийн модлог, бутлаг ургамал ургадагын зэрэгцээ бvvргэнэ, цээнэ, согоон чих, бадаан, поврон, нохойн хошууны навч зэрэг цайны ургамал элбэг билээ.
Аймгийн нутгийн зарим хэсэгт гичгэнэ, сонгино, халиар, халгай, тарна, гогод, бэрээх, мангир, хvнхээл, бандзоо, мөөг, ямаахай, зэрлэг жууцай, гонид, хөмvvл, цагаан төмс, шар сэвэлгэнэ, цагаан сэвэлгэнэ, vхэр болон хурган мэхээр зэрэг хvнсний ургамал элбэг тохиолдоно.
Жимс, жимсгэний төрлөөс vхрийн нvд, өрөл, хар хад, анис, нохойн хушууны vр, нэрс, өргөст тошлой, мойл, улаалзгана, дорнодын гvзээлзгэнэ, самар, долоогоно, тансаг vнэрт ургамлаас хонин болон ямаан арц, агь, ганга, даль, санхам, минжиннаваг зэрэг ургамлууд ургадаг.
Нар, хур хосолсон хавар, зуны дэлгэр сайхан улиралд удвал, жамъянмядаг, шар яргуй, хөх яргуй, сэржмядаг, улаалзай, алтанзул, сарнай, цээний ягаан, намуу, цагаан лавай, бэрцэцэг, багваахай цэцэг цаг цагаар солигдон цэцэглэх vеэр уул, тал, хөндий ягаан, цагаан, шар, цэнхэр өнгөөр солонгорон жигдэрч vнэхээр vзэсгэлэнтэй төгөлдөр харагддаг билээ. Аймгийн нутгийн зонхи хэсэг уулын нугын хийгээд ойн саарал, элсэрхэг бор, хар, хар хvрэн хөрснөөс тогтоно.
Цаг уур
Архангай аймаг олон улсын цаг уурын долдугаар бvслvvр, Монгол орны хоёрдугаар бvслvvрт хамаарна. Эх газрын эрс тэс уур амьсгалтай. Жилд унах хур тундасны хэмжээ нийт нутгаар 350-400 мм, нэгдvгээр сарын агаарын температур – 20-оос 25 градус хvйтэрч, долдугаар сард 15-25 градус дулаардаг.
Байгалийн баялаг
Аймгийн нутаг дэвсгэрийн хөрсөн дээрх болон доорхи ашигт малтмал бvрэн судлагдаагvй ч гэсэн нvvрс, шатдаг занар, төмрийн болон зэсийн хvдэр, марганц, болор, хvрмэн чулуу зэрэг байгалийн ашигт малтмалын баялаг нөөцтэй. Өгийнуур сумын Их, бага тогоо галт уулуудын хотгор дахь нvvрсний орд 80 сая тонн, Их тамир сумын Мөнгөтийн мөнгөний орд 800 тн, Хангай сумын Хэц дөрвөлжийн гянт болдын уулын төмрийн нөөц 57-60 сая тонн, Тариат сумын Шарав цармын гоёлын өнгөт чулууны ордны анар 144.7 мянган тонн, хризолит 24 мянган тонн, Жаргалант сумын Их–Элэгдэйн алтны шороон ордны нөөцийг тогтоон тодорхойлоод буй бөгөөд Жаргалант, Чулуут, Өлзийт, Хотонт, Цэнхэр сумдын нутагт сvvлийн жилvvдэд эрэл хайгуулын ажил гvйцэтгэж, Цэнхэр сумын нутаг дахь Орхон голын хойд хөндийд хэд хэдэн газар алтны баялаг нөөцтэй шороон орд илэрч, зарим нь эдvгээ ашиглагдаж байна.
Мөн Цэцэрлэг хотын орчимд болон Хашаат, Тариат, Булган, Их Тамир, Цэнхэр сумдын нутагт төмөр, соронзон гvрийн хvдэр, зэс, хар тугалга, цагаан тугалга, Хангай, Тариат, Батцэнгэл зэрэг сумдын нутагт цахиуржсан мана, цагаан гантиг, усан болор, утаат болор, бал чулуу, кальцийн болон хээрийн хайлуур жонш зэрэг ашигт малтмал илэрсэн буй. Аймгийн олонхи сумдын нутаг гялтгануур, гөлтгөнө, шохой чулуу, боржин, наанги шавар, билvv, мөлгөр хөрзөн, хvрмэн чулууны арвин нөөцтэй ажээ. Тvvнчлэн хайрга, торгон элс, өнгө бvрийн зос будаг зэрэг барилгын материалын нөөц бvхий олон орд газар бий.
Арын хангайн нутагт байгалийн өвөрмөц сонин тогтоц, vзэсгэлэн төгөлдөрөөрөө хэн бvхний сэтгэлийг татсан газар олон билээ. Тухайлбал галав эриний олон сая жилийн тэртээх галт уулын дэлбэрэлтээс тогтсон Хорго нутаг, буман шувуудын жаргалын орон хэмээн нэрлэгдэх Тэрхийн цагаан нуур, Суман голыг хөвөөлж тогтсон Алтадын vзэсгэлэнт уулс, Мөрөнгийн урд босгонд орших Чойдогийн Боргио, уул хөндийг зvсчихсэн юм шиг ханан хадан хавцал дундуур урссан Чулуут, Суман голын гольдрил, Цэнхэр сумын нутаг дахь элгэндээ ариг тунгалаг рашаан агуулсан гvн цэнхэр нууртай, арван зvгтээ арц далийн vнэр анхилсан Суврага Хайрхан, Их Тамирын эхний уулын таг дахь Хөх нуур, Гурван Тамирын vзэсгэлэнт шугуйт хөндий, Сэнжит цохио, Их Тамир суман дахь Уранмандал, Ноён хангайн уулс, Хvслэнт байц, Бичигт хангай, Сантын булуу Цагаан, Дөвхөн, Тэлээ, Манхан, Эрдэнэ Булган, Хайрхан, зэрэг байгалийн сор болсон газруудыг жишээлэн дурдаж болох юм.
Энэ бvхнийг эргэцvvлэн бодоход:
“Хазаартай морины жолоо хумхилгvй
Харавсан сум шиг довтлон явахад
Халхын хvvгийн сэтгэл уужим
Yнэхээрийн жаргалтай нутаг” гэсэн ардын дууны нэгэн бадгийг аргагvй санагдуулах ажээ.
Архангай аймагт олон зуун мянган жилийн тэртээгээс хvн амьдарч байсны ул мөрийг нотлох баримт сэлт өргөн тархсан бөгөөд 2200 гаруй жилийн өмнө анх төр улсаа байгуулсан Хvннv нар, тvvний дараа дараагаар оршин тогтнож ирсэн олон овог аймаг, угсаатны өлгий нутаг болохыг батлах тvvхийн дурсгалууд тvгээмэл тохиолддог. Yvнийг гэрчлэх тодорхой баримт гэвэл тус аймгийн нутагт олон газар тааралдаж байдаг өдий төдий хиргисvvр, булш, бунхан, хот балгадын туурь, хад чулуунд vлдээсэн сvг зураг тэргvvтнийг дурдаж болох юм. Тvvнчлэн Чулуут голын хадан хавцлын цогц зураг урлал, Тайхар чулууны олон төрлийн дvрст vсэг, бичгээр бичиж vлдээсэн өв, Хануй, Хvнvйн сав газар дахь эртний булш, Орхон, Тамирын хөндий дэх хөшөө, хvн чулуу, Хашаат сумын Хөшөөт цайдам дахь Уйгарын Билгэ хаан, Тvрэгийн цэргийн жанжин Куль-Тегиний гэрэлт хөшөө, Тариатын тvрэг бичээст чулуу, буган хөшөө, хуучин болон шинэ чулуун зэвсэг, хvрлийн vеийн олдвор зэрэг тодорхой баримтууд дээрхийг нотлоно. Тvvхэн домогт энэхvv газар нутгаараа Архангайчууд бид бахархах учиртай билээ.
Архангайхан эрт дээр vеэс идээшиж дассан энэ нутагтаа нvvдлийн мал аж ахуйг эрхэлж ирсэн бөгөөд бусад аймгийг бодвол байгаль цаг уурын эрдслээс гарах боломж нөхцлөөр илvv тохиромжтой нутагт суурьшин амьдарч байна.
Тvvхэн замнал
Сайн ноён хан аймаг 1725 онд байгуулагдсан. тухайн үед умард зүгт Чулуут голоос Өмнө зүгт говьгурван сайхан уул хүртэл, өрнөд зүгт сэгс цагаан богдоос дорно зүгт авзага хайрхан уул хүртэл 24 засаг хошуутай байжээ.
Манж нар Сайн ноён хан аймгийн нутагийг халх дахь манж цэргийн дундад төв /зам/ гэж нэрийдэн лцэргийнхээ хүчийг зузаатган, олон тооны цэргийн суурингууд, бэхлэлтийг байгуулж байв. Баруун монголын ард түмнээс манжийн эсрэг хийсэн томоохон тулалдаанууд Сайн ноён хан аймгийн нутаг Өгийнуур орхон-тамир, олгой нуур, заг байдрагийн сав газруудад өрнөж байсан түүхтэй.
тус аймгийн нутагт хамгийн анх 1586 онд заяын хүрээний дуганыг байгууласан болл 1679 онд 5 дацан, 200 ламтай хийд болон өргөжжээ. харин 1918 оны байдлаар байнгын хуралтай 57 хүрээ хийд, 96 дацан, 239 сүм дуганатай 28672 ламтай, 680 жастай, тамгатай хутагт 8 болсон байжээ.
1896 оны байдлаар Сайн ноёны алба залгуулах өрх 643, алба ноогдох эр 324, нийт эрчүүд 4702, хошууны засаг ноёд 25-60, тайж нар 4-15 хүнийг өөрийн хамжлага албат болгон захирч байв.
1836 оны байдлаар тус аймаг 170000 толгой малтай, говь говирхог үхэр тэмээ хангайдаа сарлаг нийт нутгаараа адуу, хонь ямааг голлон үржүүлэж байжээ. 1918 он болход тэмээ 60996, адуу 307912, үхэр 327890, хонь ямаа 194225бүгд 563053 малтай байв.
тус аймгийн ард түмэн Монгол ардын аман зохиолыг шинэ чиглэлээр хөгжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулжээ. Тус нутгийхний өнө эртнээс дуулсаар ирсэн ардын дуу 230 гаруй байдаг бөгөөд суврага хайрхан, тэрхийн цагаан нуур, гурван тамир, тайхар чулуу цагаан даваа гэ мэт нутаг усныхаа холбогдолтой рkлон түүх, аман домгийг хэлэлцсээр иржээ.
тус аймгийн далай чойнхор вангийн хошуу нийт Монгол даяар уран дархчуудаараа алдартай. Уг хошууны Ерэнтэй дархан, Уран Чойдог, Мужаан Гэлэнхүү нарын зэрэг олон уран гартуудын бүтээсэн одоо ч хадгалагдаж байгаа болно. Далай чойнхор вангийн дархчуудын хийсэн Цоож, Эетэй засгийн хошуунымужаануудын хийсэн модон тэрэг, эмээл, Заяабандидагийн шавийнмужаанууд хийсэн гэрийн мод, авдар сав уран нарийн хийцтэй, янз маяг, хээ хуар, будаг тохируулалтаараа хүний сонирхолыг татаж байв.
Монгол хүн бүхний эрхэмлэн үзэж, бахархадаг эрийн гурван наадмаар Сайн ноён хан аймаг Монгол даяараа гайхагддаг байв. арвай хээрийн хурдgан хүлэг Түшээт гүн, Сэцэн вангийн
хүчит бөхчүүд, Дашдоо вангийн гүний мэргэн харваачид хошуу наадмаар зогсохгүй, долоон хошуу даншиг наадамд олон удаа түрүүлж байв. Богд хаант Монгол улсын үед тус аймгийн ТҮшээт Лу гүний
вандан аврага, Далай чойхор вангийн Төмөрбаатар аврага, Дайчин вангийн Пунцаг арслан, Цогтоо гүний Рэнцэн арслан зэрэг улс даяар алдар цуутай бөхчүүд олон байжээ. Түшээт Лу гүний Вандан аварга, 17 настайгаасаа 68 нас хүртлээ50 шахам жил барилдахдаа улсын чанартай наадамд 16 удаа, аймаг хошууны наадамд 50 гаруй удаа түрүүлж байжээ.
Цэцэрлэг мандал уулын аймаг
1921 онд ялсан Ардын хувьсгалын үр дүнд 1923 онд Монгол улсын хэмжээнд засаг захиргааны өөрчлөлт хийж Сайн ноён хан аймгийн суурин дээр Цэцэрлэг мандал уулын аймаг байгуулагджээ. Тус аймаг нь 3610 өрх, 722 баг,250 сум, 26 хошуутайгаар байгуулагдсан байна.
1924 оны байдлар Цэцэрлэг мандал уулын амаг нь 30882 өрхийн 168234 хүн амтай,мал сүрэг 2492688 байсан бөгөөд жилд 256100-570000 төл бойжуулж, малын төлөөр адуу 291000, тэмээ 59600, үхэр 311500, хонь ямаа нийлээд 1830588, нутгийн хэмжээ хувьсгалын өмнөх үеийнхээс огт өөрчлөгдөөгүй хэвээр байсан.
1922 онд заяын хүрээнд анхны Ардын эд хэрэглэгчийн хоршоо "ангийн хоршоо" нэртэйгээр байгуулагдаж. Мөн онд нийслэл хүрээ хүртэл төмөр утсан холбоо /телефон/ байгуулах шийдвэр гарч 1924 онд холбогджээ.
Тус аймагт 1926 онд Намнан уулын хошууны лам нарын бослого, 1929-1930 онд Гачин ламын зэрэг ангийн чанартай зөрчил, гарч байсан ба эдгээрээс хамгийн томоохон нь 1932 онд тариатын хүрээнд төлөвлөсөн хувьсгалын эсрэг бослого тэмцэл байв. Энд тодорхой тооны лам нар хувьсгалт шинэ засгийн бодлогыг эсэргүүцэн тэмцсэн боловч ялагдсан юм.
БНМАУ-ын бага хурлын 1931 оны 5-р тогтоолоор 71 сум 16 хошуутай байсан Цэцэрлэг мандал уулын аймгийг35 сумтай архангай аймаг болгон зохион байгуулалтын өөрчлөлт хийж. Тухайн үедээ Завхан, Хөвсгөл, Төв, Өвөрхангай аймгууудтай хиллэж байв.
1931 оны 12-р лсарын тоо бүртгэлийн мэдээгээр үзэхэд Архангай аймаг 35 сум 22285 өрх, 65333 хүн амтай 1800000 малтай болжээ.
1586 онд анхны байгуулагдсан заяын хүрээний суурин дээр 1922 онд Эрдэнэбулган уулын хошуу, аймгийн яам байгуулагдсан. Энэ үеэс эхлэн Заяын Вааюу нь Цэцэрлэг мандал аймгийн төв нь болсоор ирсэн.
1922-1925 онд аймгийн нам, эвлэлийн хороо, банк, утасны /телефон/ салбар, гаалийн газар, бага сургууль байгуулагдсан.

Сэтгэгдэлүүд:
Сэтгэгдэл үлдээх: